Гранд Майнинг Экюпмент компани

товч танилцуулга

Манай Гранд Майнинг Экюпмент ХХК нь 2018 оноос хойш барилга угсралт, зам гүүр, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Манай компани нь

БНХАУ-ын – Sunward фирмийн тэсэлгээний өрөм, эксватор

    – Sany фирмийн өөрөө буулгагч автосамосвал, экскаватор

    – Sinomach фирмийн дугуйт ачигч, авто грейдэр, авто индүү, экскаватор

    – Pengpu фирмийн бульдозер

    – SRH фирмийн бутлуурын төхөөрөмж

Машины албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөг хүртэл уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг Элгэн ХХК, Могойн гол ХХК, Си Өү Ай Эл ХХК, Болд төмөр ерөө гол ХХК компаниудтай хамтран амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн бидний бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж өнгөрсөн жилээс Хятад улсын уул уурхан тэргүүлэгч үйлдвэр болох SANY фирмийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллаж байна.

Манай компаний засвар үйлчилгээний төв нь  Sunward үйлдвэрийн инженер, мэргэжилтэнүүдтэй хамтран үйлдвэрлэгчийн техник тенологийн шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн авто сервис үйлчилгээ, сэлбэг худалдааны төвийг Хуучнаар 22 товчооны зам дагуу байрлах 600м2 талбай барилга, 3 га газар бүхий Sunward үйлчилгээний цогцолборт байрладаг бөгөөд бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн авто сервис, засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн төвөө нэмж барьж байгуулах ажил хийгдэж байна.